Байгальд хаясан ус ундааны сав зэрэг хуванцар хог хаягдал нь хүний нүдэнд үл үзэгдэх хэмжээгээр жижгэрч, ус , ургамалд шингэдэг болохыг судлаачид тогтоожээ. Түүгээр хооллосон мал, амьтны махыг хүн идэх нь хорт хавдар зэрэг өвчний эх үүсвэр болдог байна. Та бидний хаясан хог малын мах сүүгээр дамжин эргээд биднийг хордуулдаг гэсэн үг юм.
Байгальд хаясан нэг ширхэг хуванцар гэхэд 450-1000 жилийн дараа бүрэн устаж байгальд шингэдэг байна. Энэ хугацаанд хөрсийг бохирдуулсаар л байх бөгөөд бохирдсон хөрсөнд ургасан өвс ногоог идсэн хүн, мал тэр хэмжээгээр хордож байдаг.
Covid-19 цар тахлын үед нэг удаагийн хуванцар, бээлий, маскны хэрэглээ ихэссэн бөгөөд хэрэглсэн бүтээгдэхүүнээ хаа хамаагүй хаяах нь байгаль бохирдуулах маш том шалтгаан болж байгаа талаар судлаачид санаа зовж эхэлжээ.
Лондонгийн их сургуулийн эрдэмтэд хуванцар болон хог хаягдлыг ангилан устгах хатуу хууль журам гаргахыг уриалсан байна.
Эх сурвалж: BBC News