СУРТАЛЧИЛГАА
Ард түмний дуу хоолой болдог "Монгол Коммент" нэвтрүүлгээр УИХ-н 25 дугаар тойрог, Чингэлтэй дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж байсан Д.Сүндий яагаад “Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл”-ээс дэвших болсон тухай тайлбарлав.
Зарим хүмүүст УИХ-н гишүүдээс илүү танигдсан, илүү нэр хүндтэй М.Батбилэгийн хэлснээр, “УИХ-ийн сонгуулийн хамгийн дуулиантай кейсүүдийн нэг Доржрэнцэнгийн Д.Сүндийгийнх аж. Түүний сонгуулийн сурталчилгаа сүүлдэж буюу бусад өрсөлдөгчдөөсөө хоцорч эхэлжээ. Д.Сүндийд иргэд сонгогчидтойгоо уулзаж, сурталчилгаагаа хийхэд ердөө 11 хоног үлдсэн байв. Ийм нөхцөл байдал үүсэх болсон нь Ардчилсан нам Д.Сүндийг намаасаа дэвшүүлнэ хэмээн ажиллуулж, зүтгүүлж байснаа Үндэсний бодлогын хорооны хурал дээрээ тонгорч хаясныг бид бүхэн бүгд нээлттэйгээр харсан. Хамт явна гэчихээд хаяж зугтаах, тодорхойгүй байдалд оруулж, иргэд сонгогчидтойгоо уулзах хугацааг нь богиносгох, сошиалаар хар пиар хийж, нэр хүндийг нь унагах гэж оролдох, их хэмжээний мөнгөөр сөрөг мэдээллийг нь түгээж сэвэх сонирхолд хэнд байна? Мэргэн уншигч та юу гэж бодож байна?