Ковид-19 буюу коронавирусээс болж улс орнууд эдийн засгаа хамгаалсан, бизнесүүдээ дэмжсэн маш олон төрлийн арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Жишээ нь АНУ-ын Засгийн газраас бизнесүүдээ дэмжсэн дөрвөн төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байгаа юм байна.
- EIDL – Economic Injury Disaster Loan
- The Paycheck Protection Programm
- Татварын хөнгөлөлт
- Ажилгүйдлийн тэтгэмж
АНУ-д манай Монгол улсын 30 гаруй мянган иргэд сурч, ажиллаж амьдардаг бөгөөд албан бус тоогоор 300 гаруй бизнесүүд үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл эдгээр хүмүүс АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа дөрвөн хөтөлбөрт яаж хамрагдах вэ талаар Чикаго хотод хуульч, эрхзүйч мэргэжлээр магистр хамгаалсан Б.Энхтуяагаас тодруулъя.
Чикаго хот хавиар коронавирус ямархуу байна вэ?
Чикаго хотод тархалт нилээн их байгаа. Илиной мужийн захирагч тархалтын эсрэг карантины арга хэмжээ нилээн эрчимтэй авч байгаа болохоор Нью-Йорк хоттой харьцуулахад арай гайгүй байгаа. Гэхдээ тархалт бол байгаа.
Бизнесүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа юу? Хөл хорио тогтоочихсон гэртээ байгаа юу?
Бүгд гэртээ хөл хорионд ба
йгаа. Зөвхөн зайлшгүй бизнесүүд буюу хүнсний дэлгүүр зэрэг л ажиллаж байгаа. Ерөнхийлөгч Трамп “Энэ долоо хоногт тархалтын хамгийн оргил үе, тиймээс хүнсний дэлгүүр ч оролгүй гэртээ байгаарай гэсэн зөвлөмжийг өгч байгаа. Тэгээд бүгд л гэртээ байгаа.
JP Morgan –ий гүйцэтгэх захирал өчигдөр мэдээлэл хийхдээ жижиг дунд бизнесүүд 14-өөс бага хоногийн бэлэн мөнгөний нөөцтэй байна гэж мэдээллэсэн. Нийт жижиг дунд бизнесүүдийн 72 хувь нь энэ оны эхэнд орж ирсэн нийт орлогынхоо 50 хувийг зарцуулж байна, 26 хувь нь энэ оны эхэнд орсон орлогоо бүхэлд нь зарцуулаад дууслаа гэсэн судалгаа гарчээ.
Америкийн засгийн газраас хэрэгжүүлж байгаа дээрхи дөрвөн төрлийн хөтөлбөрт Америкт байгаа Монголчууд хамрагдах боломжтой юу яаж хамрагдах вэ?
Боломжтой, бүгд боломжтой.
Зээлүүдийн хувьд:
- 2020.2.15 хүртэл үйл ажиллагаа тогтвортой явуулж байсан бол эдгээр зээлүүдэд хамрагдаж болно.
- Мөн өмнө нь татварынхаа тайланг өгч байсан бол зөвхөн компаниар тогтохгүй, бизнес эрхлэгч хувиараа аж ахуйн нэгж, гэрээт ажилтнууд хамрагдах боломжтой.
Энд байдаг манай Монголчуудын ихэнх нь гэрээт ажилтнууд байдаг. Жишээ нь таксины жолооч нар, тракны жолооч нар мөн бусад өөр байгууллагуудад independent гэрээгээр цалинжиж ажилладаг бүх хүмүүс хамрагдах боломжтой.
Зээл нь хэдий хугацааны, хэдэн хувийн хүүтэй, хэд хүртэлх долларын зээл вэ?
- Эхний зээл нь хамгийн боломжит нөхцөлтэй зээл юм. The Paycheck Protection Programm. Энэ зээл нь өөрийн авдаг дундаж цалин хөлсний хэмжээн дээр үндэслэж зээлийн хэмжээ тогтоогдоно. Цалин хөлс хураамжийн 2,5 хувьтай тэнцсэн хэмжээний зээлийг авах боломжтой. 10 сая доллараас хэтрэхгүй зээл юм.
- Харин EIDL – Economic Injury Disaster Loan зээл нь бохир орлогын 25 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээгээр бодож олгож байх шиг байна. Энэ бол хөнгөлөлттэй хэлбэрийн зээл. Зөвхөн хамгийн түрүүнд өргөдөл өгсөн 10 мянга хүртэл буцалтгүй тусламж олгоно. Хоёрдахь төрлийн зээл нь жилийн 2,27-3,27 хувийн хүүтэй 30 жилийн хугацаатай олгоно. Банкаар дамжиж байгаа PPP зээлд хамрагдвал илүү дээр юм болов уу гэж зөвлөмөөр байна. Яагаад гэвэл PPP зээл нь ямар зориулалттай олгож байгаа вэ гэхээр Засгийн газраас хамгийн наад захын үндсэн хэрэглээ болох ажилтны цалин моргаж, түрээс, цахилгаан, хэрэглээний зээлийг төр дааж буцалтгүй тусламж хэлбэрээр өгнө гэсэн зорилготой өгч байгаа зээл. Үлдсэн хэсэг нь 1 хувийн хүүтэйгээр хоёр жилийн хугацаанд төлөх зээл юм. Зээлийн эргэн төлөлт нь зээлийн шийдвэр гарснаас хойш 6 сарын хугацаанд эхэлнэ.
- Татварын хөнгөлөлт
Дээрхи хоёр зээлд хамрагдах боломжгүй байвал татварын хөнгөлөлт эдэлж болно. Хөл хорионы хугацаанд ажилтнууддаа олгосон нийт цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээнд татварын кредит авна. 3.12-оос хойшхи энэ оныг дуусталхи үйл ажиллагаандаа энэ татварын кредитээр энэ оны татвар төлөлт хураамжин дээрээ суутгал хийж болно. Гол шаардлага нь PPP зээл авсан бол татварын хөнгөлөлт эдэлж болохгүй юм байна.
Эдгээр хөтөлбөрүүдэд хамрагдъя гэвэл хэдийн хугацаанд материалаа өгөх хэрэгтэй вэ?
EIDL нь онлайнаар материалаа авна. Та одоо ч гэсэн болно. 3.30-аас эхэлсэн. Онлай хэлбэрээр аваад эхэлсэн.
PPP зээлийг компани бол 4.3наас эхэлсэн, бие даасан нэгж бол 4.10наас эхэлж байгаа. Банкуудаар дамжина. Ихэнх банкууд онлайн хэлбэрээр өргөдөл авч байгаа. Таны санхүүгийн тайлантай холбогдох баримт бичиг бэлэн байгаа бол одоо яаралтай материалаа өгөөрэй. Яагаад гэхээр дөнгөж 4.3ны өдөр эхэлсэн хэрнээ өргөдөл хүлээж авсан өдрөө твиттер хуудаснаа мэдэгдсэн байна л даа. 847 сая хүний өргөдөл дээр ажиллах ажиллагаа эхэллээ гэсэн байна. 350 тэрбум долларын сантай гэж байгаа боловч олон хүн хандаж байгаа болохоор ирэх долоо хоногт сан нь дуусахвий гэж санхүүгийн хүмүүс зөвлөж байгаа.
За баярлалаа. Америкт ажиллаж амьдарч байгаа хүмүүстээ хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа.
Дээрхи хөтөлбөрүүдтэй холбоотой Монгол хэл дээрхи дэлгэрэнгүй мэдээллийг Б.Энхтуяагийн хувийн сайтаас дараах линкээр аваарай.