Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"Бизнес өрөг" нэвтрүүлэг Live дугаараараа “Коронавирусын дараа бизнесүүд яаж өөрчлөгдөх вэ” сэдвээр ярилцлаа. Зочдын онцлох эшлэлүүдээс хүргэж байна.
“Аксиом Инк” ХХК-ийн захирал Б.Нандин-Эрдэнэ:
- Сургалт судалгааны байгууллагын эрэлт уламжлалт эргэлттэй байдаг учраас манай “Аксиом Инк” компаний борлуулалт муудсан. Бизнесүүд амжилттай сайн үедээ л сургалт судалгаа маркетингдаа анхаардаг.
- Гэхдээ бид энэ хугацааг ашиглаж байгууллагын дотоод ажлаа цэгцэлж байна. Онлайн сургалт нэвтрүүлэх тал дээр анхаарч байна.
Коронагаас өмнө танхимын сургалт руу хошуурцгаадаг байсан бол одоо онлайн сургалтын соёл дэлгэрч байна.
- Эдийн засгийн хямралын үед бизнес удирдана гэдэг бол бизнес удирдахын нэг л хэсэг. Юун түрүүнд бизнес эрхлэгч нар хямралын үеийн сэтгэлзүйгээ бэлдэх хэрэгтэй. Хямралыг даван гарна, бизнес өөрчлөгдөнө гэдэгт бэлэн байх хэрэгтэй. Менежментийг удирдаж байгаа хүн хямарвал бизнес дагаад хямарна.
- Хямарлын давуу талыг харах хэрэгтэй. Илүү зардлаа танах, ажилтнуудын бүтээмжийг нэмж болох сургалт болж байна гэж харах хэрэгтэй. Жишээ нь 2013 оноос эхэлсэн хямралын үеээс АПУ ХК маш сайн өсөлт хийж шингэн хүнсний зах зээлийг ноёлсон.
- Сайн менежменттэй ажиллабал жижиг дунд бизнесүүдэд энэ хямрал прогрэссив өсөлт хийх боломж болж болно.
Дугуйн уралдаанд туршлагатай сайн тамирчин өгсүүр замд л гүйцэж түрүүлдэг. Уруудахад сайн муу бүх тамирчин хурдтай явдаг.
- Дижитал шилжилт гэсэн яриаг инженер залуучуудын л ярьдаг сэдэв гэж хардаг байсан бол одоо яалт ч үгүй нэвтрүүлэх шаардлагатай зүйл гэдгийг бизнесүүд ойлгож эхэлж байна.
- Төрөөс дан ганц вирус оруулж ирэхгүй байх дээр л анхаараад бизнесүүдийг хааж байгаа нь буруу. Ариутгалаа анхаараад бизнесүүдийг явуулж байх хэрэгтэй. Ядаж л хүнсний дэлгүүрээ 22 цагаас өмнө битгий хаа л даа.