Америкт үйл ажиллагаа явж явуулж байгаа Монгол бизнесүүд тодорхой хэмжээнд хүрээд зогсоод байна гэж харагдсан. Америкийн татварын хууль, бизнесийн эрхзүйн нөхцлөөрөө бизнесүүдийн тодорхой хэмжээнд барих бодлого байдаг уу?
Нэт капитал санхүүгийн группийн ТУЗ-ийн дарга Д.Сүндий:
“Нэг хүний удирдах чадамж нь 12-20 хүнтэй баг гэдэг. Шууд хяналтандаа байлгаж чадах хүний тоогоо бизнес нь хязгаарлагдаад байгаа юм болов уу гэж надад санагдсан. 100 ажилтантай баг удирдахаа болбол бизнесийн өөр модел руу орох шаардлагатай болно. Бизнесийн шилжилт хийе гэхээр маш их эрсдэл авчирдаг. Тэр нь амжилттай явах уу гүй юу гээд.
АНУ,Чикагод “Цэгц” хуулийн фирмээ ажиллуулдаг, хуульч С.Баяржаргал:
Компани томрох тусам төлөх татвар нь ихэсдэг шатлалын системтэй. Гэхдээ энэ нь бизнесүүдийг тодорхой түвшинд бариад байна гэсэн үг биш. Америкийн бизнесийн эрхзүй бизнесүүдээ маш сайн дэмжиж, чөлөөт өрсөлдөөнийг хангадаг.
Хуульч Б.Энхтуяа:
“Америкийн Холбооны хуулиар том бизнес, компаниуд том гэрээ хэлэлцээр хийхдээ diversity /олон талт/ байдлыг дэмжихийг шаардсан байдаг.
Бизнесийн том акулууд зах зээлийг 100 хувь эзлэхээс сэргийлж, жижиг дунд бизнесүүдийг дэмжиж өгч байна гэсэн үг. Жижиг дунд бизнесүүдийг том гэрээ бизнест орох боломжийг нь нээж байна гэсэн үг.”
Д.Сүндий: Монголд нэг ийм юм байдаг. Би оффис, барилгын эзэн. Тэгсэн мөртлөө өөрийнхөө компанидаа түрээслүүлчихдэг. Охин компаниасаа хэвлэх зэрэг үйлчилгээгээ авчихдаг. Хүчээр тэр өртгийг нэмж байна гэсэн үг. Нэг ёсондоо хуувилдаан зохион байгуулаад байна гэсэн үг. Өртөг нь дотор нь дамжихаар ашгаа өөр халаасаар аваад хийчихсэн. Тэгсэн хэрнээ том компаниуд бид энэ жил ашиггүй ажилласан гээд байдаг.”