Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
БНХАУ-ын Хубэй муж коронавирусын халдварын голомт байсан билээ. Нэгдүгээр сарын дунд үеэс хоёрдугаар сарын сүүл хүртэл Хубэй мужид халдварын тархац оргил үедээ хүрч, 3000 гаруй хүн нас барсан. Харин гуравдугаар сарын дундуур Үхань хот дахь эмнэлгүүдийн ачаалал буурч, шинээр барьсан 16 түр эмнэлгийг татан буулгасан юм. Үүнээс хойш, коронавирусын голомт гэгддэг Хубэй муж, Үхань хот дахь халдвартай иргэний тоо, эндэгдэл огцом буурсан юм. Харин сүүлийн зургаан хоног халдвартай хүн илрээгүй байсан ч Хубэй мужид өнөөдөр нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Гуравдугаар сарын 24-ний 10.20 цагийн байдлаар БНХАУ-д 78 тохиолдол бүртгэгдсэний 74 нь гадаадын улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.