XҮН нам тойрогт нэр дэвшигчдээ тодрууллаа
Хахир хүйтнийг өнөтэй даван хаврын урь орж, хүн амьтны зоо тэнийсэн, өдөр шөнө тэнцэн гэрэл гэгээ нэмсэний баяр гэгддэг Монголын хүн амын 4 орчим хувийг эзэлдэг казах түмний Наурызын баяр өнөөдөр тохиож байна.
Коронавирусийн халдвараас үүдэж цагаан сар тэмдэглээгүйтэй адил наурызын баярыг ч тэмдэглэхгүй юм.
Баян-Өлгий аймагт нийт казахуудын 75.5 хувь нь аж төрдөг ба өглөөний 08:00 цагаас шөнийн 22:00 цаг хүртэлх хугацаанд аймгийн төвөөр хөл хорио тогтоожээ. 21 аймгаас зөвхөн Баян-Өлгий аймагт энэ сарын 26 хүртэл хөл хорио тогтоогоод байгаа юм.
Хэдийгээр наурызын баяр болохгүй ч Казах түмэндээ НАУРЫЗЫН баярын мэнд хүргэе.