Америкийн энэ стандартыг Монголдоо нэвтрүүлчих юмсан гэсэн ямар соёл стандарт байдаг вэ?
Би Америк Монгол хоёрын ялгааг анзаарч харж байгаа нь Монголын ямар ч бизнес дээр хүмүүс нь шаардлагаа тавьж сураагүй, бизнес эрхэлж байгаа хүмүүс нь шаардлагыг нь хүлээн зөвшөөрч сураагүй, шаардлагыг нь авчихаад тэрийг нь яаж засах вэ гэдэг дээрээ анхаардаггүй юм шиг санагдсан.
Миний хувьд тэрийгээ дор нь засахыг хичээдэг. Тэгж байж манай бизнес гайгүй явж байгаа байх. Яагаад гэвэл үйлчлүүлэгч дээр гаргасан алдаагаа ахиж давтахгүй байхыг хичээдэг. Ахиж сэтгэл хангалуун бус, ууртай хэрэглэгч гаргахгүй байхыг хичээдэг.
Манай эхнэр манай харилцагчийн үйлчилгээ хариуцснаас хойш гүүглэ, Yelp дээрх манай сэтгэгдэл маш сайн өссөн. Манай хүн бүх хэрэглэгчийнхээ араас нь очиж асууж, ач холбогдол өгч харилцдаг. Араас нь хөөцөлдөж сэтгэгдлийг нь бичүүлдэг.
100 доллар төлсөн ч гэсэн тэр хүний мөнгө. 100 доллараа танай компанид зарцуулахаар сонгож ирж байна гэсэн үг. Чи тэр сервисийг нь үзүүлэх ёстой. Америкууд бол нилээн шаардлага өндөртэй хүмүүс.
Тэгээд ямар ч хэрэглэгчийг яг юу хүсч байгааг нь хийж өгөөд гаргахад, дараагийн хүнийг дагуулаад ирдэг.
10 жилийн дараа ч бид буцаж ирдэг. Бид 10 жилийн өмнө танайхаар гал тогоогоо хийлгэсэн юм, одоо баннаа хийлгэх гэсэн юм гээд ирдэг. Энэ чинь чиний бизнесийг урт хугацаанд үргэлжлүүлж авч явах гол зүйл.