Шинэ коронавирус буюу Covid-19-өөс үүдэн улс орнуудын эдийн засагт олон сөрөг нөлөө гарч, багцалж үзвэл хөдөлмөр, бараа, үйлчилгээний нийлүүлэлтэд доголдол үүсээд байна. Ердийн санхүүгийн хямралын үеэр авдаг арга хэмжээнүүд болох бодлогын хүүг бууруулах, зах зээлд эрэлт үүсгэх зорилгоор мөнгө нийлүүлэх нь хангалтгүй байгаа юм. Өвчтэй хүн, аль эсвэл өвчнөөс айж гэрээс гарахгүй байгаа хүний гар дээр бэлэн мөнгө байсан ч, тэрийгээ зарцуулахгүй нь ойлгомжтой. Үүнээс улбаалж, компаниудын, нэн ялангуяа, үйлчилгээний салбарт ажилладаг компаниудын орлого тасалдах том эрсдэл үүсч байна. Орлого тасарсан хэдий ч, компаниудын тогтмол зардлууд гарсан хэвээр билээ.
Бусад улс орнуудын адил Монгол улсын үйлчилгээний салбар ч нэн эмзэг байдалд байна. Учир нь энэ салбарт нийт ажиллах хүчний 55% буюу 600 орчим мянган хүн ажиллаж байна.
Вирусийн тархалтын эрсдэлээс сэргийлэн авсан арга хэмжээнүүд болох сургуулиудыг хаасан байдал, ажилчдыг гэрээс ажиллуулах зэргээс үүдэн ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудал дэлхийн олон оронд хүчтэй яригдаж байна. Тухайлбал, үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүс хүүхдээ харж гэртээ суухаас үүдэн тухайн өрхийн орлого буурах, ажлын байраа алдах зэрэг эрсдэлүүд үүсэж байгаа юм. Дэлхийн Улс орнууд дээрх эрсдэлүүдийг тооцон дараах цогц бодлогуудыг нэвтрүүллээ.
Үүнд: Банкны систем болон мөнгөний зах зээлүүд саадгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна:
Корона бонд гаргаж Төв Банк худалдан авах. Тухайн бондын санхүүжилтээр банкнууд бизнес нь өртсөн компаниудад нэн хөнгөлөлттэй, үйл ажиллагааны зээл олгох
БНХАУ Нэн шаардлагагүй төсвийн зардлуудыг царцаах
Монголын Засгийн газар бизнес нь хүндэрсэн жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээлийн шугамын баталгаа гаргах, хугацаатай
БНСУ Бодлогын хүүг бууруулж, зах зээл руу мөнгө оруулах
Англи, АНУ, БНСУ компаниудын тогтмол зардлыг даахад анхаарч байна:
1. Тээвэр, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын компаниудын татвар төлөлтийг царцаах –
2. Жижиг дунд бизнесүүдийн цалингийн зардлыг улс гаргах
3. Орлого 25% буурсан компаниудыг татвараас чөлөөлөх
4. Түрээсийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд татварын хөнгөлөлт үзүүлэх
5. Хувийн үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэгч нарт түрээс царцаах мөнгөн тэтгэмж
– БНХАУ Иргэдийн орлогыг хамгаалах ажлууд хийгдэж байна:
1. Нийгмийн даатгалын төлөлтүүдийг зогсоов
2. Гэртээ өвчтэй хүн сахиж байгаа, хүүхэд харж байгаа хүмүүст цалинг нь Улсын Цалингийн Фондоос өгөх
3. Ажилдаа явж чадахгүй байгаа хүмүүсийн компаниудад цалинг нь үргэлжлүүлэн олгох мөнгөн тусламж
4. Ажилгүйдлийн тэтгэмж болон эмзэг ядуу бүлэгт чиглэсэн халамжийн бодлогод илүү хүнийг хамруулж байна
5. Ажлаас халагдсан хүмүүст ажилгүйдлийн тэтгэмжийг өндрөөр тогтоож, авах хугацааг нь уртасгах
/Нийтлэлч М.Сугар/