Өдөр бүр коронавирусын цаг үеийн байдлаар Эрүүл мэндийн яам мэдээлэл хийдэг. Харин өнөөдөр ЭМЯ Монгол Улсад коронавирусын анхны халдвар бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Гуравдугаар сарын 8-нд ЭМЯ мэдээлэхдээ Дорноговь аймагт Франц улсын иргэнийг тусгаарласан талаар мэдээлж байсан. Тэрээр гуравдугаар сарын 2-нд Монголд ирж, 7-нд коронавирусын шинж тэмдэг илэрч тусгаарлагджээ.
Монгол Улс нэгдүгээр сарын 9-нөөс хойш 934 хүнийг ажиглалтад авсан, одоо 514 хүн тусгаарлалтад байгаа мөн 264 хүнээс шинжилгээ авч 263 тохиолдол үгүйсгэгдэж, нэг нь Covid-19-ийн халдвартай болох нь тогтоогдсон байна.
Халдвартай иргэн Номын сангийн КФС, Ариг, Веранда зэрэг үйлчилгээний газраар явсан тул хэрэв та эдгээр газраар явсан бол өөрийгөө тусгаарлах эсвэл ХӨСҮТ-д хандана уу