УИХ-ын хууль зүйн байнгын хорооноос 2019 оны намрын ээлжит чуулганы ажлын тайлангаа өнөөдөр танилцуулж хаалтаа хийлээ.
УИХ-ын намрын ээлжит чуулган байнгын хороо 2019 оны намрын ээлжит чуулганы тайланд дурдсанаар УИХ-ын хууль зүйн байнгын хорооноо нийт 18 удаа хуралдсан 36 хуулийн төслийг хэлэлцсэн байна. Тухайлбал, 70 хуулийн төслийг хэлэлцсэн ба үүний дотор хэд хэдэн хуулийн төслийг батлуулж чаджээ.
Мөн Монгол улсын өмгөөллийн тухай бие даасан хуулийг батлуулсан бөгөөд хуульчийн эрх зүйн тухай хуулийн зарим бүлгийг хүчингүй болгох замаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчинг бүрдүүлсэн хэмээн хэлж болох юм. Өмгөөлөгчийг сонгон шалгаруулах, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах, эрхийг тодорхой болгох эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа захиргааны хэрэгт өмгөөлөгчийн оролцоо оролцох эрх зүйн орчинг тодорхой болгосон хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцүүлж чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан байна.
Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах хуулийг хэлэлцсэн. Хэлэлцүүлэгийн явцад энэ хуулийн нэрийг өөрчлөн Зохиогчын тухай бие даасан хууль баталсан.
Хүний эрхийг дээдлэх, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бүрдүүлэх чиглэл рүү Монголын төр тодорхой алхамуудыг хийлээ хэмээн харж байгаагаа өнөөдрийн тайлан хуралдаанаар хэллээ. Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх ажиллагаанд бусдыг эрүүдэн шүүх, хүний нэр төр алдар хүндэд халддаг хүний өмчлөх эрхэнд халдах үйлдлүүд оршсоор байна. Монгол улсын хүний эрхийн эрхийг хамгаалах тухай хууль шинэчлэн найруулан батлан гаргалаа. Цаашид хүний эрхийн үндэсний комисс нь таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм.
Засгийн газар өргөн барьсан хуулинд хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох аргачлал, журмыг боловсруулан гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэлх хугацааг тоолох аргачлалыг оруулжээ.