Өнөөдөр амралтын өдөр тохиож байгаа тул та өөрийгөө болон гэр бүлдээ цаг гаргаж, дархлаагаа дэмжих аргууд хэрэглээрэй. Мөн ядаргаанаасаа салахыг хичээгээрэй. Мэргэжлийн эмч нарын бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хэлсэн зөвлөгөөг багцлан хүргэж байна.
Эх сурвалж: Itoim.mn
Сонгдо эмнэлгийн хоол зүйч Б.Энэрэл
Дархлаа дэмжих аргууд
Шингэн юм сайн уух хэрэгтэй. Ялангуяа хүйтний улиралд болж өгвөл халуун юм ууж байх. Жимс, ногоо сайн идэх. Манай улс харьцангуй боломжтой нөөцтэй. Аньс, нэрс , чацаргана, хад гэх мэт жимснүүдээ зундаа нөөцөлж авчихаад өвлийн хүйтэн сэрүүн үед гаргаж хэрэглэх юм бол дархлаа муудна гэж байхгүй. Нэмж хэлэхэд дээрх жимснүүдээ буцалгаж хэрэглэх нь зохисгүй. Харин органикаар нь хэрэглэх нь илүү үр дүнтэй. Сүү, цагаан идээг сайн хэрэглэх. /аарц, тараг, ааруул/ Манайхан зун нь их хэрэглэчихээд, өвөл нь хэрэглээгээ багасгачихдаг. Энэ нь буруу юм. Манайхан харьцангуй гаднын орны юмыг хэрэглэдэг байснаа больсон. Өөрсдөө амин дэмтэй цэвэр зуун хувийн органик бүтээгдэхүүн янз бүрийн сав баглаатай гаргадаг болчихсон байна. Тэдгээрээс мэдээж амин дэм авч дархлаажуулалтаа сэргээж чадна. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэвэл ямар ч сайн юм хор болдог. Мөн үрлэн витаминыг өдөрт 3-4 ширхгээр нь буюу нормоор нь идэх хэрэгтэй. Мөн хүйтний улиралд халуун хоолыг дөрвөөс таван удаа идэх нь илүү зохимжтой байдаг. Хэрвээ боломжгүй гэвэл өдрийн гурав хоолоо иднэ. Үндсэн гурван хоолных нь хоёр нь эсвэл нэг нь махан хоол байж болно. Хамгийн гол нь өдрийн цагтаа өдөртөө авах уургийнхаа хэмжээг сайн авах нь маш чухал харин орой биш. Дархлаагаа сайжруулах дээрх аргуудыг хэрэглэж болно. Сүүлийн үед монголчууд бидний тэр дундаа нийслэлчүүдийн дархлаа эрс муудаж, элдэв өвчин эмгэгт өртөмтгий болоод байгааг хэн хүнгүй мэдэрч байна. Энэ бүхэн нь агаарын бохирдол, стресс ядаргаа, хүмүүсийн буруу хооллолттой зайлшгүй холбоотой. Тиймд хүн тус бүр өөрсдийн биедээ анхаарч цаг гаргаж байгаарай гэж зөвлөмөөр байна. Хэзээ ч тамхи бүү тат. Тамхи татдаг хүмүүс амьсгалын замын өвчнөөр өвдөх магадлал хоёр дахин илүү байдаг. Эрдэмтдийн нотолсноор тамхи нь вирус олшруулах нөхцөлийг бүрдүүлж дархлаа сулруулдаг. Стресст автахгүй байхыг хичээх нь нь дархлаагаа сулруулахгүй байх нэг арга. Байнгын стресс нь дархлааны дайсан. Өөртөө учирсан таагүй үйл явдал, ямар нэг эвгүй сэтгэгдлээ цаасан дээр бичиж бай. Ингэх нь дархлалын системийн хамгийн чухал эсийг сайжруулдаг. Биеийн тамир, спортын дасгалыг тогтмол хийх хэрэгтэй. Өдөр бүр 45 минутын турш явганаар алхах нь элдэв халдварт өвчин тусах магадлалыг 50 хувиар бууруулж, дархлааг сайжруулахад үр дүнтэй. Дараагийн нэг арга бол сармисыг хоолондоо байнга хэрэглэж занших. Энэ ургамал хамгийн олон төрлийн бактери устгадаг. Өөх тосыг тодорхой хэмжээгээр хэрэглэж байх. Өөх тосыг хааяа хэрэглэх нь дархлааны системийг бэхжүүлэхэд маш тустай. Иймд өөх тосыг ор тас үгүйсгэж болохгүй. Нойроо зөв зохицуулах.
Эх сурвалж: Ikon.mn сайт
СБД-ийн ЭМТөвийн тэргүүлэх зэргийн хүүхдийн эмч Л.Алтансувд
Хүүхдийнхээ ДАРХЛААГ хэрхэн дэмжих вэ?
1. ам, хамрыг нь содатай усаар тогтмол зайлуулах
2. хүүхдээ сайн унтуулж амраах
3. хоол унд, хүнсний бүтээгдэхүүн ялангуяа хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг амин дэмээр баялаг хоол унд өгөхөд анхаарах хэрэгтэй.
4. Үүнээс гадна манайхан хүүхдээ улирал улиралд нь тохируулж хувцасладаггүй. Даарснаас болж их дархлаа сулардаг учраас хүүхдийг дааруулахгүй бас хэт халууцуулахгүй байх зэргийг эцэг эхчүүд бас анхаарах нь зүйтэй юм.
Эх сурвалж: Itoim.mn
Сонгдо эмнэлгийн эмч Б.Болдсайхан:
Өглөө босохоос авахуулаад орой орондоо ортлоо, телевизийн суваг жирэлзэж харагдах хүртэл үргэлж стресст орж байдаг. Тэрнээс болоод хүн үргэлж стресстэй, судсууд агшаастай, даралт ихэддэг, тэрийгээ зөв тайлж чадаагүйгээс болоод зүрх судаснаас авахуулаад бүх эрхтэн, ялангуяа зүрх судас, мэдрэлд нөлөөлдөг нөлөө их гардаг болсон. Үүнийг л хүмүүс стресст орох гэж байгаа. Манайхан ч ойлгож байгаа нь энэ. Зарим хүн стресс гэдгийг ядаргаа гэж ойлгодог. Ядаргаа гэдэг нь анагаах ухааны нэр томъёогоор тайлбарлая. Олон удаа стресст ороод, тэрийгээ тайлж чадахгүй, тэрнийхээ эсрэг зөв арга хэмжээ авч чадахгүй бол бие организм, мэдрэл нь ч бай, булчин ч бай, зүрх нь ч бай бүгдээрээ өөрийнхөө нөөц хүч тамирыг барж эхэлдэг. Жишээлбэл, мэдрэлийн хувьд хэлбэл, анхаарал төвлөрөхөө больдог. Юм санах, унтахдаа ч муу болно. Уур уцаартай, зүрхний хувьд их амархан дэлсдэг, даралт ихэсдэг болно. Үүнийг ядаргаа гэдэг.
Стрессийн үр дүнд үдээс хойш, орой гэхэд хүний биед гарч ирдэг даралтыг ихэсгэдэг, судас булчинг агшаадаг, зүрхний цохилтыг хурдасгадаг, мэдрэлийг хурдан ажиллуулдаг бодисууд байдаг. Хүний биед энэ бодисоос салах ганцхан л арга бий. Тэр нь ерөөсөө биеийн хүчний дасгал хийх ёстой. Үдээс хойш ажлаа тарсны дараа дасгал сайн хийж байх хэрэгтэй. Өөр нэг сайн арга нь саунд орох. Саунд орвол хүний бие хүчний дасгал хийж байгаатай адил маш их хэмжээний энерги зарцуулж эхэлдэг. Тийм ч учраас саунд орсны дараа бие их амарч, булчин тавирч, арьс хүртэл амраад сайхан болдог. Гурав дахь их сайн арга бол секс хийх. Энэ бол магадгүй хамгийн сайн арга байж магадгүй. Хэрвээ унтахынхаа өмнө секс хийвэл таны өдөржингөө хуримтлагдсан бодисуудыг хамгийн үр дүнтэй зарцуулж алга болгоно, хамгийн сайн амраана, хамгийн сайн унтах бололцоо өгнө. Мөн йогийн дасгал хийж болно. Ядаргааг байгалийн жамаар нь л гаргах хэрэгтэй.