Баярын ширээний амттай хоолоо хэтэрхий их идчихээд шингээх гэж зовдог үе хүн бүрт л тохиолддог. Хүний ходоод хоосон байхдаа дундаж хэмжээний хундагатай ижил хэмжээтэй байдаг бол үргэлж хэтрүүлэн иддэг хүнийх сунадаг байна. Хүний ходоод нь дөрвөн литр хүртэл хэмжээгээр сунах чадвартай. Хэрэв гэдэс дүүрсэн тохиолдолд зогьсох, унгах шинж тэмдэг түгээмэл илэрдэг. Ингээд хоолоо хурдан шингээх аргуудыг мэдэж авцгаая.
1. Булчингаа суллахын тулд нэг минутын турш удаан амьсгалах нь үр дүнтэй.
2. Бүдүүлэг сонсогдож мэдэх ч хэхрэх нь таны гэдэс дүүрэлтийг арилгахад нэмэртэй байдаг. Идэх үед залгисан хийг бид хэхрэх үедээ гаргадаг учраас, төд удалгүй ходоодон дахь таагүй мэдрэмж үгүй болдог байна.
3. Дараагийн өглөө нь сэрэхэд таны хоол сайн шингээгүй хэвээр байгаа бол ханборгоцойн шүүс, смүүти юмуу эслэгээр баялаг шүүс уухыг мэргэжлийнхэн зөвлөдөг.
4. Ходоодны хийг гаргахад ногоон гоньдны цай тустай байдаг. Хэрэв таны ходоод гэдсээр хатгуулж өвдөөд байгаа бол цагаан гаа болон алтан товч цэцгийн цайг хэрэглээрэй.
5. Гоньдны үрийг зажилснаар, таны гэдэсний хий гарч, хоолны шингэц түргэснэ.
6. Йогийн тодорхой төрлийн дасгал нь ходоодны булчинги дэвхжүүлж, ходоод гэдэсний замын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг учир маш үр дүнтэй байдаг. Хоолоо шингээхийн тулд зөөлөн олбог дээр завилж, нуруугаа эгцлэн суух бөгөөд амьсгалаа авахдаа гэдсээ татан, мөрөө хойш тэнийлгэх ёстой бол амьсгалаа гаргахдаа бүх биеэ чөлөөтэй суллах хэрэгтэй.Уг дасгалыг хэдэн ч удаа хийсэн болно.