
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Оман улс АНУ-Ираны яриа хэлэлцээнд саад болох юм бол Оманыг бөмбөгдөж, газрын хөрстэй тэгшилнэ хэмээн сүрдүүлжээ.
Оман улс АНУ-Ираны дайны тал дээр дундыг баримталж байгаа улс орнуудын нэг бөгөөд дайн дөнгөж эхлэх үед Ираны зүгээс үзүүлсэн цохилтод нэг бус удаа өртсөн билээ.
Вашингтон, Оман хоёр хоёулаа Ормузын хоолойг нээх асуудлаар Ирантай тус тусдаа яриа хэлэлцээ хийж байгаа ба өнгөрсөн даваа гарагт Ираны Гадаад харилцааны яамны төлөөлөгч Исмаил Багаи Омантай хийсэн хэлэлцээний үр дүнд талууд Ормузын хоолой дахь транзит тээврийн маршрутын асуудлаар харилцан ойлголцолд хүрсэн талаар мэдэгдсэн юм.
Тегеран Омантай гэрээ байгууллаа ч энэ нь Ормузын хоолой нээгдэнэ гэсэн үг биш гэдгийг онцолж, Ормузын хоолойг бүрэн нээхийн тулд Вашингтон Тегеранаас тавьж буй хэд хэдэн шаардлагыг биелүүлэх ёстой гэжээ.
Түүнчлэн Тегеран Ормузын хоолойгоор нэвтрэх усан онгоцнуудаас тээвэрлэсэн ачааных нь нийт үнийн дүнгийн 5-7 хувьтай тэнцэх хураамжийг авах хүсэлтэйгээ илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хувьд Оман, Иран хоёр улсын хийж буй яриа хэлэлцээнээс болж АНУ-Ираны хэлэлцээ үр дүнд хүрэхгүй байгаа байж болзошгүй гэж үзэн ийнхүү Оманд анхааруулга өгчээ.









