
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабын гаргасан шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтийг өнгөрсөн шөнө Аж Үйлдвэр, эрдэс баялгийн яамны сайд Г.Дамдинням хяналт шалгалт хийжээ.
Энэ хүрээнд АҮЭБЯ, АМГТГ-ын хяналтын байцаагчид болон Монополын эсрэг газрын байцаагчидтай хамтран Улаанбаатар хотын хэмжээнд шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт тавин ажилласан байна.
Шалгалтаар зарим ШТС шатахууны нөөцөө дуусгасны улмаас дараагийн татан авалт хүртэл түр зогссон байдалтай байгаа бол АИ-92 шатахуун дууссан гэх шалтгаанаар бусад төрлийн шатахууныг олгохгүй байгаа зөрчил цөөн тоогоор илэрлээ. Илэрсэн зөрчил бүрд тухай бүр чиглэл өгч, Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болгожээ.
Г.Дамдинням сайд болон холбогдох албаныхан ШТС-уудын шөнийн үйл ажиллагаа, шатахуун олголтын хүртээмж, Шуурхай штабын үүрэг даалгаврын хэрэгжилтэд газар дээр нь хяналт тавьж ажиллаж байна.









