
Энэ сарын 18, 19-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна.
Наймдугаар сарын 17-ны 20:00 цагаас наймдугаар сарын 18-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас:
Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Өдөртөө баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж болзошгүй.
Салхи:
Ихэнх нутгаар баруун зүгээс секундэд 4–9 метр. Бороо орох үеэр салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур:
Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +10…+15 градус байна.
Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27…+32 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:
Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи өмнөөс секундэд 4–9 метр, бороо орох үеэр түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:
Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4–9 метр, бороо орох үеэр түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:
Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 3–8 метр, бороо орох үеэр түр зуур ширүүснэ. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.









