Ногоон хөрөнгө оруулалтын хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судална

Нийслэлийн зүгээс хүлэмж барих төсөлд төсвөөс хөрөнгө гаргахгүй бөгөөд зөвхөн газрын зөвшөөрлийг шийдвэрлэж ажиллана гэж Б.Пүрэвдагва мэдээллээ.
Тэрбээр “Монголчууд нарийн ногооныхоо 92 хувийг импортоор авч байна. БНСУ-ын хамтын ажиллагааны байгууллага KOICA-ийн дэмжлэгтэйгээр хувийн хэвшлүүдэд нарийн ногоо тариалж, борлуулах боломж бүрдүүлэх төсөл хэрэгжүүлж байна. Нийслэл зөвхөн газрын зөвшөөрлийг нь гаргана. Хувийн хэвшлийн хийдэг ажилд нийслэл оролцохгүй” гэв.









