
Өнгөрсөн долоодугаар сарын 31-нд гэрлэн дохионы өмнө зогсож байсан мотоциклтой эмэгтэйг нийтийн тээврийн автобусны жолооч араас нь зориудаар мөргөж буй бичлэг цахим орчинд тархсан.
Үүнтэй холбоотойгоор Нийтийн тээврийн бодлогын газраас тухайн жолоочид сахилгын хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн талаар мэдээллээ.
Тус шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, MNS 5012:2026 “Зорчигч тээвэрлэлт. Ангилал ба ерөнхий шаардлага” стандарт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам болон сахилгын хурлын шийдвэрийг үндэслэн гаргасан байна.
Мөн замын хөдөлгөөнд оролцож буй бүх жолооч, зорчигчдыг харилцан хүндэтгэж, замын хөдөлгөөний соёлыг сахин оролцохыг Нийтийн тээврийн бодлогын газраас уриалжээ.







