И.Цэлмүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Өнгөрсөн баасан гарагт Хятадын баруун өмнөд зүгийн Чуньчин хотын Пэнгшуй өөртөө засах бүсэд хөрсний нуралт болж багадаа 8 хүн амь үрэгдэж, 34 хүн сураггүй алга болжээ. Хөрсний нуралтад орон сууцны 10 гаруй барилга нурж, 1100 гаруй хүн орон гэрээсээ дайжихад хүрчээ.
Пэнгшуй өөртөө засах бүсийн Төлөвлөгөө, Байгалийн нөөцийн хэлтсийн тэргүүн Ван Чуанжун мэдэгдсэнээр уг хөрсний нуралт нь 18 000 м³ хад чулуу, хөрс шороо, 3000 м³ хэмжээтэй том чулуунаас бүрдэж байсан ба гамшигт өртсөн бүс нутагт 800 гаруй аврагчид ажиллаж байгаа гэжээ.
Эх сурвалж: AP News









