Хятадын Чуньчин хотын захад болсон хөрсний нуралтын улмаас багадаа найман хүн амь үрэгджээ

БНХАУ-ын Шэньжэнь хотноо өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруудах тэмцээн эхэлжээ. 28 дахь удаагийн уг тэмцээнд 32 орны 900 гаруй шатарчин зургаан насны ангилалд оролцохоор ирсэн байна. Манай улаас Г.Мөнхбаярын удирдлагад 23 шатарчин Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөж байна.
Монгол Улсаас рапид түргэн тоглолтын төрөлд кандидат мастер И.Цэлмүүн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр охидын U12 ангилалд долоон өрөг тоглосноос зургаа хожиж, нэг хожигдсон амжилтаар шалгарсан байна. И.Цэлмүүн нь “Сүү” ХК болон “Босоо ноён” клубын тамирчин бөгөөд өсвөрийн ДАШТ, Дэлхийн цомын хүрэл медальтай, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга юм.









