Долоодугаар сарын 16-наас эхлэх дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажлыг хойшлуулжээ

Үндэсний статистикийн хорооноос “Дотоодын жуулчдын 2025 оны түүвэр судалгаа”-г гаргажээ.
Тус үр дүнгээс харахад нийт аялагчдын 32.9 хувь нь амралтын газар, жуулчны баазад, 29.7 хувь нь майханд, 27.7 хувь нь найз, нөхөд, хамаатан садныдаа, 5.5 хувь нь зочид буудалд, 4.2 хувь нь бусад буюу кемп, дотуур байр, ажилчдын байр гэх мэт байр сууцанд байрлажээ.

Аялагчдын нийт зардлын 30.6 хувийг тээврийн зардал, 18.1 хувийг нийтийн хоолны зардал, 17 хувийг байр сууцны зардал, 15.9 хувийг худалдан авалтын зардал, 15.5 хувийг бусад зардал, харин үзвэр үйлчилгээний зардал хамгийн бага буюу 3 хувийг бүрдүүлсэн байна.


Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо









