
Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд өндөрлөж, аваргын төлөө өрсөлдөх багууд тодорлоо. 07 дугаар сарын 18-ны бямба гарагт хүрэл медалийн төлөө Англи болон Франц улсын шигшээ багууд Майами хотын Хард Рок цэнгэлдэх хүрээлэнд тоглоно.
Харин Хөлбөмбөгийн ДАШТ-ий Алтан цомын төлөөх тулаанд Европын хүчирхэг Испани болон дэлхийн аварга цолоо хамгаалагч Аргентин улсын шигшээ багууд шалгарч үлдээд байна.
Энэ түүхэн шигшээ тоглолт энэ сарын 20-ны даваа гарагийн 03.00 цагт (Улаанбаатарын цагаар) Нью-Жерси хотын алдарт “MetLife Stadium”-д явагдана. FIFA-гийн албан ёсны чансааг тэргүүлэгч Аргентин болон Испаний шигшээ багууд ДАШТ-ий шигшээ тоглолтод анх удаа хоорондоо нүүр тулж буй түүхэн тохиолдол болж байна.
Аргентиний шигшээ баг аваргын цомоо хамгаалах уу, эсвэл Дэлхий болон Европын аваргын цолыг хамгаалагч Испани аваргын цом өргөх үү.
Испани улсын шигшээ баг:
Дэлхий болон Европын аварга цолыг хамгаалж буй Испаничууд 2010 оны ДАШТ болон 2008 оны ЕАШТ-үүдэд түрүүлсэн амжилттай байгаа билээ. Түүнчлэн тэд 1964 оны хөлбөмбөгийн Европ Үндэстнүүдийн цомд түрүүлж 1984 оны хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнд аман хүзүүдэж байв. 2008 оны 7-р сард Испани ФИФА-гийн дэлхийн чансааг багийн түүхэнд анх удаагаа тэргүүлж, уг амжилтад хүрсэн зургаа дахь үндэстэн болж байсан ба 2006 оны 11-р сараас 2009 оны 6-р сарыг хүртэлх хугацааны 35 тоглолтонд нэг ч ялагдалгүй тоглосон амжилт нь Америкийн Нэгдсэн Улсын шигшээ багт хожигдсоноор зогсч, Бразилын нэгэн адил дараалан 15 тоглолтонд ялалт байгуулсан амжилтыг үзүүлэн ФИФА-гийн Холбоодын цомд гуравдугаар байрт шалгарч байв.
2026 оны 4-р сарын 1-ний байдлаар тус баг ФИФА-гийн чансаанд 2-р байранд бичигдэж байна.
Серхио Рамос шигшээ багийнхаа төлөө хамгийн олон тоглолтод оролцсон – 180 тоглолт; шигшээ багийнхаа хамгийн олон гоол оруулсан тоглогч бол Давид Вилья (59 гоол) юм.
Аргентин улсын шигшээ баг:
Аргентины шигшээ бол дэлхийн хамгийн өндөр амжилттай шигшээ багуудын нэг бөгөөд яг одоогоор FIFA дэлхийн чансааны долдугаар байранд байна.
Энэ шигшээ баг FIFA дэлхийн цомыг 1986, 1978, 2022 онуудад гурван удаа гардан авсан юм. Мөн Copa America тэмцээнд 14 удаа түрүүлсэн бөгөөд 1992 онд Confederations Cup-ын аварга, 2004 ба 2008 оны Олимпын Наадмын хөлбөмбөгийн аварга болсон баг юм.
Зөвхөн Аргентин болон Франц улсын шигшээ багууд л FIFA-гийн хамгийн том гурван тэмцээнд түрүүлж үзсэн юм. (Дэлхийн цом, Confederations Cup, Олимпын наадам.) Энэ хоёр мөн тив тивийнхээ аварга болж байсан. Аргентин нь Copa America-д, Франц нь UEFA европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байв.
Хөлбөмбөгийн 26 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны зургадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ны өдрүүдэд болж буй. Хөлбөмбөгийн ДАШТ түүхэндээ анх удаа гурван өөр улсын, тухайлбал АНУ, Канад, Мексикийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж, мөн түүхэндээ анх удаа 48 баг өрсөлдөв.









