
Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өндөрлөж наадмын нээлтийн ерөнхий найруулагч Д.Баярбаатар өөрийн сэтгэгдлээ илэрхийллээ.
“Сэтгэгдэл сайхан байна. Нар хур тэгширсэн сайхан өдөр байна. Манай уран бүтээлчдийн тоглолтыг үзээд баярлаж байгаа нь надад маш их сайхан санагдаж байна. Манай баг үндэснийхээ соёл урлаг, язгуур урлагаа дээдэлж уран сайхны хэлбэрээр харуулах гэж зорилоо. Наадмын нээлтийн үзүүлбэрүүд бүсчилсэн байдлаар хийж байгаа учраас нутаг нутгийн дуу хуур, бүжиг наадам, угсаатан бүрийн хувцас хэрэглэл бүрийг харуулахыг хичээлээ.
Энэ жилийн тайзыг дан өнгөт ледээр зассан байгаа. Үүнээс Монголын олон төрлийн хээ, Монголын алдартай хайрхнууд тайз дэлгэцтэйгээ хосолж байгаа нь үзэж байгаа наадамчин олонд ойлгогдсон байхаа гэж бодож байна.









