
Зохиолч Т.Бум-Эрдэнийн “Хонины морь” өгүүллэгээс сэдэвлэсэн хүүхдийн танин мэдэхүйн кино контентийг үзэгч түмэндээ Баяр наадмын бэлэг болгон толилуулж байна. Тус контентийг Номадиа пикчерс, Бэлгүтэ пикчерс, Фокуслинз студи хамтран бүтээжээ.
Хонины морь бол нүүдэлчин монголчуудыг хүүхэд ахуй наснаас нь эхлэн морь унаж сургах төдийгүй байгаль эх, амьтай бүхнийг хайрлан хамгаалах ухаанд сургаж ирсэн буянтай амьтан билээ.
Хонины морь болон хотоос ирсэн хүүхдүүдийн хоорондын харилцааг хонины морины бодол хүүрнэлээр илэрхийлэгдэнэ. Хотын хүүхдүүд зуны амралтаараа хөдөө нутгийн аж амьдралаас хэр их зүйлийг ойлгож мэдсэн бол? Үзэгч та бүхэн Баяр наадмаар гэр бүл үр хүүхдүүдтэйгээ энэхүү кино контентийг Юнивишн, Лүүк ТВ-видео сан, ДДЭШ кино сангаас тус тус хүлээн авч үзээрэй.
Үзэгч та бүхэн сайхан наадаарай.










