Хүй долоон худаг руу зорчих иргэдэд галт тэрэг үйлчилнэ

Монголын Үндэсний бөхийн холбооноос Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдааны бүртгэлтэй холбоотой дараах мэдэгдлийг гаргав.
Монголлын Үндэсний бөхийн холбоо: Улсын баяр наадамд барилдахаар бүртгүүлсэн бөхчүүдээс аймаг, сумын баяр наадамд барилдаж, улсын баяр наадмын бөхийн барилдааны нэгийн даваанд гарахгүй, хий даваа гардаг зөрчлийг арилгах үүднээс аймаг, суманд барилдаж байгаа болон бусад шалтгаанаар барилдахгүй бөхчүүд бүртгэлийн хасалтыг өнөөдөр буюу долоодугаар сарын 09-ны 18:00 цагийн дотор [email protected] мэйл хаягаар ирүүлнэ үү.
Жич: Бүртгэлийн хасалт хийлгээгүйн улмаас хий даваа гаргасан бөхөд зохих хариуцлагыг тооцно.









