
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой үндэсний их баяр наадмыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий УИХ-ын гишүүд, сайд, дарга нарт төрийн дээд одон медалиар шагнажээ.
Тодруулбал, УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Д.Ганбат нарт Гавьяат хуульч. УИХ-ын гишүүн Х.Болормаа, Т.Доржханд, Б.Жавхлан нарт Гавьяат эдийн засагч. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, Л.Мөнхбаясгалан нарт Соёлын гавьяат зүтгэлтэн. УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан Хүний гавьяат эмч цол тэмдгээр тус тус шагнуулжээ.
Харин УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Ж.Баярмаа, О.Алтангэрэл, Г.Ганбаатар, Р.Сэддорж, Х.Жангабыл Сүхбаатарын одонгоор УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нарыг тус тус шагнасан байна.









