
Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд санал хүргүүлсэн албан бичиг өнөө өглөө иржээ. Үүний дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдсан байна.
Хуралдаанаар допингийн асуудлаас үүдэн эрх нь хасагдсан болон цол сэргээхтэй холбоотой М.Бадарч, Н.Өсөхбаяр, Э.Чойням, Б.Бат-Орших, М.Буяндэлгэр нарын асуудлыг хэлэлцсэн бөгөөд уг асуудлаар хуралдаан өндөрлөсөн байна.

Хуралдаанаас гарсан шийдвэрээр, Засгийн газрын 257 дугаар тогтоолоор батлагдсан дүрмийн хүрээнд дээрх асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн заалт байхгүй тул холбогдох саналуудыг шийдвэрлэх боломжгүй гэж үзжээ.
Мөн эдгээр асуудлаар допингийн байгууллагаас гурван удаагийн албан бичиг ирүүлсэн бөгөөд нэр дурдагдсан бөхчүүдээс допинг илрээгүй, асуудал нь шийдвэрлэгдэх шатандаа явж буй талаар дурдсан байна.
Түүнчлэн Арбитрын шүүх нь эцсийн шийдвэр гаргах эрх бүхий байгууллага мөн эсэхийг холбогдох талуудтай хамтран тодруулах, цаашид нягтлан шалгахаар болсон талаар Н.Номтойбаяр хэллээ.
Ингэснээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс нэр дурдагдсан бөхчүүдийн эрхийг сэргээх эрх зүйн боломжгүй гэсэн шийдвэрт хүрлээ.
Видео үзэх холбоос:









