
Өнгөрсөн жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд найм даван үзүүрлэсэн, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн.
Харин Монголын Допингийн эсрэг байгууллагаас энэ сарын 6-ны өдрийн байдлаар барилдах эрх нь хасагдсан болон түр түдгэлзсэн бөхчүүдийн жагсаалтыг нийтэлсэн байна. Тус жагсаалтад Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын нэр багтаагүй.
Спортын арбитрын шүүхээс Н.Өсөхбаярыг допингийн эсрэг зөрчил гаргаагүй гэж үзэн, барилдах эрхийг нь 2026 оны зургаадугаар сарын 16-нд сэргээсэн байдаг.
Гэвч баяр наадмын зохион байгуулах комиссоос барилдах боломжгүй гэж үзсэн юм.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Н.Жамъянхүү, “Н.Өсөхбаяр энэ жилийн Улсын баяр наадамд барилдах боломжгүй. Допингийн эсрэг давж заалдах комиссын шийдвэр нь допинг илэрсэн нь үнэн, харин процесс болон тээвэрлэлтийн алдаа гаргасан байна гэж гомдлыг шийдвэрлэсэн. Энэ дээр үндэсний бөхийн салбар комисс шүүхэд гомдол гаргачихсан байгаа учраас эцэслэн шийдвэрлэгдээгүй. Тийм болохоор шүүхийн маргаантай учир барилдах боломжгүй’’ гэлээ.
Гэхдээ баяр наадмын зохион байгуулах комисс энэ асуудлыг дахин хэлэлцэхээр болсон. Гэхдээ барилдах шийдвэр гаргавал олон бөхчүүд түүнийг эсэргүүцэх нь лавтай. Өнгөрөгч тавдугаар сард аймгийн арслан Н.Өсөхбаярын асуудал өрнөж, спортын арбитрын шүүхээр хэлэлцээд процесс болон тээвэрлэлтийн алдаа гаргасан байна гэж шийдвэрлэсэн.
Бөхчүүд эсэргүүцэж тэр дундаа Улсын харцага Б.Цэдэнсодном, “Монгол бөхөд допинг гээч зүйлийг хүлээн зөвшөөрсөн түүхэн өдөр болжээ” гэж өөрийн сошиал хуудсаар илэрхийлсэн.


Хэрвээ Н.Өсөхбаяр энэ наадмаар барилдах болбол бөхчүүд эсэргүүцэх нь ойлгомжтой байна.
Өмнө нь 2022 оны нэгдүгээр сарын 13-нд Ардчилсан үндсэн хуулийн ойн өдөрт зориулсан хүчит бөхийн баридаанд Н.Батсуурь аварга зодоглож, барилдах гэж байхад бөхчүүд эсэргүүцлээ илэрхийлж байсан. Учир нь бөхчүүд хууль адил тэгш үйлчлэх ёстой гэж үзэж, барилдах эрх нь өмнөх допинг хэрэглэсэн бөхчүүдтэй харьцуулахад шийтгэл нь богино байна гэж үзэж бөхийн өргөөнд барилдахгүй гэж эсэргүүцсэн удаатай.
тэгвэл Н.Өсөхбаяр барилдахаар болбол бөхчүүд наадмаар барилдахгүй гэж эсэргүүцэж магадгүй байна. Тийм учраас Шадар сайд Н.Номтойбаяр тэргүүтэй баяр наадмын зохион байгуулах комисс ямар шийдвэр гаргахаас бүх зүйл шийдэгдэх билээ.










Бадарч Өсөхбаяр 2 ийг хоёуланг нь барилдуул
Барилдуулаа