Тейлор Свифт, Трэвис Келсигийн хуримын онцлох мөчүүд

Зуны амралт эхэлж, иргэд хөдөө орон нутаг, аялал жуулчлалын бүсийг зорих хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол, төөрөх, байгалийн эрсдэлд өртөх тохиолдол жил бүр бүртгэгддэг.
- Юуны өмнө, аяллын маршрутаа урьдчилан төлөвлөж, очих газрынхаа цаг агаарын нөхцөл байдлыг шалгах нь чухал. Бороо, салхи, үер усны эрсдэлтэй үед аяллаа хойшлуулах нь таны аюулгүй байдлыг хамгаалах нэг арга юм.
- Мөн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, шатахуун, сэлбэг хэрэгслийг хангалттай нөөцөлсөн байх шаардлагатай. Ялангуяа алслагдсан бүс нутагт зорчих үед дугуй, тос, ус зэрэг зайлшгүй хэрэгцээт зүйлсийг бэлдсэн байхыг зөвлөж байна.
- Аялалд гарахдаа ганцаараа гэхээс илүүтэй аль болох хамт олноороо явах, ойр дотнын хүмүүстээ хаашаа, хэзээ явах тухай мэдээлэл үлдээх нь эрсдэлээс сэргийлэх чухал алхам юм. Гар утасны сүлжээ тасрах магадлалтай тул нэмэлт цэнэг хураагуур (power bank), газрын зураг, луужин зэрэг оффлайн хэрэгслийг авч явахыг зөвлөж байна.
- Байгальд аялахдаа галын аюулгүй байдлыг чанд сахих хэрэгтэй. Ил гал түлэхдээ зөвшөөрөгдсөн газар ашиглах, галыг бүрэн унтрааж орхих нь ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.
- Түүнчлэн, хог хаягдлаа ил задгай хаяхгүй, байгаль орчныг хамгаалах нь хариуцлагатай аялагчийн үүрэг юм. “Аялах сайхан ч, аюулгүй байх хамгийн чухал” юм.
Иргэд та бүхэн дээрх зөвлөмжийг мөрдөж, амралтаа осол эрсдэлгүй, дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг уриалж байна.









