Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлээс маргааш өглөөнөөс эхлэн эрчим хүчний салбарын алба хаагчид ажил хаялт зарлах болсноо мэдэгдлээ.
“Эрчим хүчний салбарын ажил хаялтыг ХҮН намын Б.Найдлаа сайдын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд явж байна. Эрчим хүчний салбарын ажил хаялт, хамтын хэлэлцээрийн асуудал Б.Найдлаа сайдыг томилогдохоос өмнө хийгдсэн асуудал болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Энэ ажил хаялт нь ганц ажил хаялт биш юм. Хэлэлцээрийн түвшинд яригдах 12 асуудал байна. Жишээ нь цалин хөлснөөс гадна салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, орон нутгийн нэмэгдэл гэх мэт 12 заалт орсон байна” гэлээ.









