
Европын холбооны зөвлөл 19 сарын турш үргэлжилсэн хяналт шалгалтын үр дүнд Хятадын цахим худалдааны TEMU платформыг хууль бус болон эрүүл мэндэд аюултай бараа бүтээгдэхүүн борлуулж байсан хэмээн 200 сая еврогоор торгожээ.
Шалгалтын явцад Европын холбооны эрх баригчид TEMU платформ дээр борлуулагдаж байсан бага насны хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнүүдэд хүүхэд хахах, зарим нь хүүхдийн хоолойг боох эрсдэлтэй байсныг мөн зарим гоёл чимэглэл, хувцасны материал болон орцонд хар тугалга болон өөр бусад хориотой бодис орсон байсныг болон шатах болон дэлбэрэх эрсдэлтэй цэнэглэгчүүд борлуулагдаж байсныг олж тогтоожээ.
TEMU платформд ноогдуулсан торгууль нь Европын холбооны Цахим Үйлчилгээний тухай хуулийн дагуу оноосон хамгийн өндөр торгууль болжээ. Хамгийн сүүлд өнгөрсөн 12-р сард Европын холбоо Илон Маскийн X платформыг 120 сая еврогоор торгосон билээ.
TEMU платформыг эзэмшигч Хятадын PDD Holdings компани зөвхөн 2024 онд дэлхий даяар нийт 54 тэрбум ам.долларын ашиг орлого олж байсан ба Европын холбооны Цахим Үйлчилгээний тухай хуулийн дагуу Европын эрх баригчид тус компанийг орлогынх нь 6 хувьтай тэнцүү дүнгээр торгожээ.
TEMU цахим дэлгүүр нь Европын холбоо даяар 130 сая гаруй хэрэглэгчтэй бөгөөд энэ нь Европын холбооны нийт хүн амын 30 орчим хувьтай тэнцэх аж.
Эх сурвалж: The Guardian








