
Нийслэлд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг шалгах АТГ, ЦЕГ, ТЕГ-ын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг одоогийн байдлаар:
30 GB хэмжээтэй цахим файл болон 53 боть баримт материалыг гаргуулан авч шалгаж байна.
Төсөл нэгж хариуцсан албан тушаалтан, аж ахуйн нэгжүүдийн удирдлага зэрэг 135 хүнээс мэдүүлэг авсан.
Арилжааны банк дахь 30 дансны нийт 2,6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан.
Долоон газарт нэгжлэг, үзлэг хийсэн.
Эд мөрийн баримтыг хураан авч цахим систем, гар утас, дансны мэдээлэл зэрэг 24 удаагийн үзлэг хийсэн.
Давхардсан тоогоор 5 сэжигтнээс 10 удаа мэдүүлэг авсан.
2 хүнийг яллагдагчаар татсан.
2 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Энэ хэрэгт 24 мега төсөл болон Туулын хурдны зам төсөл, 1-р тойрог зам төсөл, Сэлбэ дэд төв төслүүд хамаарч байна.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар








