
ОХУ Украинд хүчирхэг “Орешник” баллистик пуужингаар цохилт үзүүлжээ
Өнгөрсөн ням гарагт ОХУ Украинд дроны болон пуужингийн үзүүлэхдээ дуунаас хурдан, хүчирхэг “Орешник” баллистик пуужинг ашиглажээ. ОХУ-ын цохилтын улмаас 2 хүн амь үрэгдэж, багадаа 83 хүн шархадсан талаар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгджээ. Түүний хэлснээр оросууд “Орешник” баллистик пуужинг ОХУ-Украины дайн эхэлснээс хойш 4 дэх удаа ашиглаж байгаа аж.
Украины Агаарын нисэх хүчнээс мэдээлснээр ОХУ 600 дрон, 90 пуужингаар цохилт үзүүлснээс Украины тал 549 дрон, 55 пуужинг нь замаас нь устгажээ. ОХУ-ын цохилтод Украины нийслэл Киев дэх оффисын барилгууд, сургуулиуд, худалдааны төв өртжээ.

Цөмийн толгой зөөвөрлөх хүчин чадалтай “Орешник” пуужин Киев мужийн Была Церква хотод унасан аж. ОХУ-ын Киевт үзүүлсэн цохилт нь өнгөрсөн баасан гарагт Украины зэвсэгт хүчний олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Луганск Ард улс дахь коллежийн дотуур байранд үзүүлсэн цохилтын хариу байсан аж. Оросын эрх баригчид Украины дээрх цохилтын улмаас 21 хүн амь үрэгдсэн тухай мэдэгдсэн билээ.







