Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм

Дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Илон Маскийн SpaceX компани олог нийтэд хувьцаагаа санал болгож, үнэт цаасны бирж дээр хувьцаагаа арилжих хүсэлт гаргажээ.
Хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч компаниудаас энэ ондоо багтаж IPO гаргах компаниудыг SpaceX ийнхүү манлайлахаар болсон байна.
2026 оны 2-р сард SpaceX компани хиймэл оюун ухааны xAI компанийг худалдан авч, компанидаа нэгтгэснээр SpaceX компанийн зах зээлийн үнэлгээ 1.25 их наяд ам.долларт хүрсэн юм.
SpaceX компанийн хяналтын багцыг эзэмшигч Илон Маскийн хөрөнгө 2025 онд 500 тэрбум гаруй ам.доллароор хэмжигдэж байсан бол SpaceX компани IPO гаргаснаар түүний хөрөнгө их наядыг давж болзошгүй болоод байна.
Эх сурвалж: BBC







