Төсөвт байгууллагууд түрээсийн орлогоос таван тэрбумын орлого улсын төсөвт төвлөрүүлжээ

Тавдугаар сарын 8-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, цас орох төлөвтэй байна
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст салхитай, хуурайшилт нэмэгдэж байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас анхаарууллаа.
2026 оны 05-р сарын 07-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэе
Хур тунадас:
- 08-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 09-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
- 10-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.
Салхи:
10-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- 7-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -1…+4 градус хүйтэн,
- Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус,
- бусад нутгаар +6…+11 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +12…+17 градус,
- Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25…+30 градус,
- Бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.







