Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгч байна.
Тэрбээр “Боловсролын салбар хоёр цалингийн тогтолцоотой байна. Нэг нь хуучин цалин. Нөгөөх нь шинэ цалин. Гэхдээ цалингийн нэмэгдлээ хуучин цалингаас нь олгоод байгаа. Тэгэхээр багш нарын цалин 50 хувь нэмэгдсэн биш 20 хувь л нэмэгдсэн гэсэн үг. Боловсролын сайдын багц бол 5.3 их наяд. Үүний 3.2 их наяд нь багш нарын цалин. Цалин нэмэхээс өмнө багш нарын цалин 2.3 их наяд байсан. Нэг их наядаар нэмэгдсэн гэсэн үг. Цалин нэмэхдээ цалингийн сангийнхаа 50 хувиар л нэмэх ёстой. 2.3 их наядын 50 хувь гэхээр 1.3 их наядаар төсвөө нэмүүлэх ёстой байсан. Гэтэл 618 тэрбум төгрөгөөр нэмүүлсэн. Багш нарынхаа цалинг нэмэх тооцоог буруу оруулж ирээд, ичсэн хүн хүн ална гэгчээр бүх ажилтнуудынхаа цалинг нэмчихсэн. Одоо 1.1 их наядын цалингийн зөрүү гарч байна. Би үхэхээр чи үх гэдэг шиг хоёр, гурван сарын цалингаа дөрөв, таван сарын цалингаас татаад тавьчихсан байна. Ийм байж болохгүй ээ” хэмээлээ.

Наранбаяр шиг ийм чадваргүй, тэгээд бас боловсролын төсвөөс хулгай хийж Галбадрахын дансанд хийдэг хүнийг сайдаар тавьдаг ХҮН нам гэгч, монголын хөгжлийн гол салбарыг ийм сэтгэлгүй улсад өгч байдаг Ардын намын нүгэл л салбарыг энэ байдалд оруулж байгаа юм.