
Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Т.Аубакир цаг ахмадуудад 15 сая хүртэлх төгрөгийн хүүгүй зээл олгох асуудлаар мэдээлэл хийлээ.
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан зээл авсан иргэд болон аж ахуйн нэгжүүдтэй уулзлаа. Бид 15 сая төгрөгийг гурван жилийн хугацаатай хүүгүй олгодог. Энэ санхүүжилтээр үйлдвэр үйлчилгээ эрхэлж яваа иргэд маань байна.
Ахмадуудад олгох 15 саяын зээлийг банкаар дамжуулахгүйгээр дүүрэг, хороо дээр хийгдсэн судалгаанд үндэслэж ямар нэг барьцаагүй, хүү тооцохгүй 10-15 саяын зээл олгож байна. Энэ онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбумын төсөв тавьж 3,300 орчим иргэнд зээл олгохоор төлөвлөөд байна. Зөвхөн залуу хүмүүс ч гэлтгүй ахмадууд маань төслөө бичээд хөнгөлөлттэй зээл авч өрхийн орлоготой болох боломжтой” гэлээ.









За даа энэ ч утаа үнэртээд л явчихлаа. Хэд нь зээл авч хэд нь хоцрох болдоо. Арын хаалга л мэдэж дээ.
Би Архангай амгийн Тариат сумын иргэн.Өндөр настан. Тэтгэвэрт гараад хэдэн Монгол авсан.
Халамжаар төсөл авч байна Гэтэл өндөр настан гээд төсөл авсангүй.
Хоногийн хоол гуйгаагүй ээ.
Зээл авбал махны чиглэлийн хэдэн шүдлэн нэмж авъя гэсэн юм.
Хүнд суртал мөргөөд буцлаа.
Бөөн чирэгдэл.Бүтэж байгаа юм алга