
УИХ-ын гишүүн М.Ганхүлэг: Хуулийн төслийг дэмжих асуудлыг дэмжихгүй байгаа. Ажлын хэсэг одоо Их Хурлын гишүүд руу хамаагүй асуудлаар дайрч байна, янз бүрийн хэлбэрээр хуулийг тайлбарладаг хэлбэрт орж байна. Монгол Улс одоогоор парламентын засаглалтай байгаа болов уу гэж бодож байна. Парламентын бүрэн эрхэд халдаж байж болзошгүй гэсэн үзэл баримтлалаар би энэ хуулийг дэмжихгүй байна. Энэ хууль хэрэггүй биш.
Заавал Ерөнхийлөгчийн Тамгын газар биш Их Хурал өөрсдөө ажлын хэсэг байгуулж дотооддоо энэ асуудлаа ярих нь зөв гэв.
Ардчилсан парламентын засаглалаа Ардчилсан Нам хамгаалаасай гэж уриалсан юм.
М.Солонго







