ОБЕГ: Буцалтгүй нэрвэгдэгчийг гарган авч холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Дэмжихүйц “гоё” агуулгатай зарлаад, агуулга болон үр дүн нь эсрэг үр дүнд хүргэж болзошгүй байгаа учраас дэмжихгүй байгаа. УИХ-ын гишүүдийг хариуцлагжуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Үндсэн Хуульд ч заасан байдаг Үндсэн Хууль зөрчсөн, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон бол эгүүлэн татна гэж байгаа ч нөгөөхөө хэрэглэсэн тохиолдол байхгүй.
Уриалга нь олон нийт хүлээж авахуйц хариуцлагатай болгоё гэчхээд үр дүнд нь ард түмний төлөөлөл гэдэг УИХ-ыг ард түмнээс холдуулаад, ард түмний элч УИХ-ын гишүүн бол намын багц даргын командаар хөдөлдөг хуруу дардаг машин болгох эрсдэлтэй харагдаад байна хэмээв.
М.Солонго








