Замын-Үүдийн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана

ЦЕГ-аас хулгайлах төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриаллаа. 2026 оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд 1,557 орон байрны хулгай, 253 халаасны хулгай, 61 автомашины хулгай, 309 малын хулгай бүртгэгдсэн байна.
Тухайлбал, /2026.03.30/ өдөр төрөх эмнэлгийн гаднаас автомашин хулгайд алдагдсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу шуурхай арга хэмжээ авч шалгахад 13-14 насны өсвөр насны хүүхдүүд эзэмшигч нь асаалттай орхисон автомашиныг хулгайлсан болохыг тогтоосон байна.
Улмаар уг тээврийн хэрэгслийг олж, хохирогчид буцаан хүлээлгэн өгчээ.








