
Бангладеш улс Ойрх Дорнодын нөхцөл байдалтай холбоотойгоор үүссэн эрчим хүчний хямралыг давж гарахын тулд өнгөрсөн баасан гарагаас эхлэн ажлын цагийг богиносгож, дэлгүүр, худалдаа үйлчилгээний төвүүдийн хаах цагийг наашлуулжээ.
Бангладешийн засгийн газар төрийн албан байгууллагуудын шатахуун, түлш болон эрчим хүчний зардлыг 30 хувиар бууруулж, зарим сургалтуудыг нь цуцалж, усан онгоц, агаарын хөлөг зэрэг тээврийн хэрэгслийн худалдан авалтыг зогсоожээ.
Түүнээс гадна баяр ёслолын үеэр гоёл чимэглэлийн зориулалтай гэрэлтүүлгийг асаахыг хориглосон байна.
170 сая гаруй хүн амтай Бангладеш улс нь эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 95 орчим хувийг импортолдог ба тус улсад шатахуун импортолдог Unipec Singapore Pte Ltd, Petco Trading Labuan Company нар энэ сард тус улсад хуваарийн дагуу шатахуун нийлүүлж чадахгүй гэдгээ илэрхийлсэнтэй холбоотойгоор Бангладешийн засгийн газар Казахстанаас нэг баррель нь 75.06 ам.долларын үнэтэйгээр дизель түлш импортлохоор тохирчээ.
Мэдээллийн албан ёсны түнш: AP News







