
Энэ хорвоод хүн хүний авьяас билиг өөр өөр өгөгдөлтэй ирдэг. Гагцхүү бурханаас заяагдсан тэрхүү авьяасаа дэлгэрүүлэн хөгжүүлэх нь хүн бүрийн мэдрэмж, хөдөлмөр. Ямартаа л 1 хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр хэмээх яриа дэмий нэг гараагүй биз ээ.
Тэгвэл бид Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн баяр наадмын бэлтгэл сургуулилтыг зорин очихдоо авьяас билиг нь ундарч буй ирээдүйн гэгээлэг том зорилго мөрөөдөлтэй Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн байлдагч Т.Мөнгөн-Эрдэнийг онцлон цөөн хором ярилцлаа. Түүний хувьд гитар хөгжмийг өөрийн мэт эзэмшиж, зэрэгцүүлэн дуулах нь онцгой содон зохицол гэлтэй.

-Сайн байна уу? Яг хэзээнээс гитар тоглож сурсан бэ?
-Сайн байна уу. Би 9 дүгээр ангийнхаа зуны амралтаас эхлээд л гитар хөгжимтэй нөхөрлөж эхэлсэн. Гитар тоглодог манай үеэл ах бий. Тэр ахаасаа мөн youtube-ээс бичлэг үзээд л тэгээд тоглож сурсан даа.
-Заримдаа оройн тооны дараа гитартайгаа дуулна биз?
-Хааяа оройн тооны дараа энэ ангийн найзуудтайгаа суугаад гитараа тоглоод, дуу дуулж өгнө. Ер нь манай энэ анги дотоод уур амьсгал маш гоё. Офицер, ахлагч нараасаа маш их зүйлийг суралцаж байгаа.


-Анх цэрэгт ирэхдээ ямар бодолтой ирэв. Одоо ямар сэтгэгдэл төрүүлэв?
-Анх цэрэгт ирээд бүх зүйл нь шинэ, суралцах зүйл ихтэй байсан. Одоо бол бүүр дасаад удахгүй халагдах гэж байгаа учраас санаа зовох зүйлгүй байна. Цэрэгт ирээд алба хаах маш гоё. Их ч зүйлийг сурч, суралцсаар явна даа.
-Үзэгч, уншигч түмэндээ гитараа тоглоод ая дуугаа өргөнө үү?
032 дугаар ангийн Байлдагч Т.Мөнгөн-Эрдэнэ
Үзэсгэлэн төгөлдөр эх орон
Хун цагаан үүлсийн цаагуур
Хурц шаргал наран наадаад
Зэгс хөөмийлгөх нуурын мандлаар
Зэрвэс зэрвэс салхи тоглоод
Амин ганцхан нутаг чамдаа чин үнэнч хайртайгаа
Алтан наран сонстол дуулж чамдаа би хэлье
Гал хайрын минь эрдэнийн дээд та билээ
Ганцхан заяах нутаг минь та билээ
Олон оддын доогуур
Оргил уулсын дээгүүр
Очих ирээдүйн зүг
Хүсэл хайрын дуу минь
Хүрэх алсын гялбаа тосдог
Халуун сэтгэлээр бүтсэн
Дуу хуур минь
Уудам шаргал талын дээгүүр
Уртын дуу эгшиг татаад
Уулс зэргэлээх алсын алсад
Урт холын бодол хөврөөд
Алсын ирээдүй хүсэл чамдаа
Эгнэгт үнэнч хайртайгаа
Алиман саран сонстол дуулж
Энхрий чамдаа хэлье
Ган хайрын минь эрдэнийн дээд та билээ
Ганцхан заяах нутаг минь та билээ
Олон оддын доогуур
Оргил уулсын дээгүүр
Очих ирээдүйн зүг
Хүсэл хайрын дуу минь
Хүрэх алсын гялбаа тосдог
Халуун сэтгэлээр бүтсэн
Дуу хуур минь


-Баярлалаа. Ямар гоё дуулдаг юм бэ. Өнөөдөр адууны ээлжтэй гэж сонслоо. Хэн гэдэг найзуудтайгаа адууны манаанд хонох вэ?
-Адууны манаанд хээр хонох гоё. Эр хүний жаргал эзгүй хээр гэж үнээн. Манай ангид орон нутгаас буюу 21 аймгаас ирсэн байлдагч нар энд ирсэн наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагаанд оролцохоор сэтгэл догдлон бэлтгэж байна. Өнөө орой Тэмүүжиндорж, Мөнхсүлд гээд хоёр найзтайгаа мөн ахлах адуучинтайгаа хамт адуугаа манаж хононо. Тэгээд л адууны зах дээр гараад л гурвуулаа, дөрвүүлээ нийлээд л адуучин миний жаргал энэ шүү дээ гээд л дуулаад явж байдаг юм./инээв/


-Өөрийнх нь хувьд хаанаас татагдаж ирсэн бэ?
-Улаанбаатар хот БЗД-ээс татагдсан. Улсынхаа баяр наадмаар ийм том үйл ажиллагаанд оролцохоор ангиасаа сонгогдон ирсэндээ баяртай байгаа.
-За ярилцлагынхаа төгсгөлд анд найзууддаа, ангийн хамт олондоо, Захирагч болон офицерүүддээ Хүндэт харуулын анги үүсгэн байгуулагдсаны 70 жилийн түүхт ойн мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Шажин хурахын аманд бүрэлдэхүүнээрээ ирээд наадмын бэлтгэлээ базааж байгаа Ахлагч нартаа, онжавууддаа бүгдэд нь амжилт, хичээгээрэй, дор бүрнээ хичээгээрэй, би ч гэсэн хичээнээ гэж хэлье.
Ярилцсанд баярлалаа.






Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК: