Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэхийг даваа гарагт хэлэлцэнэ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны орон сууцны байрны цахилгаан дамжуулах кабель утас шатаж байна гэсэн дуудлага 5-р сарын 27-ны өдрийн 13:35 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тухайн байрны 6 дугаар давхраас, 13 дугаар давхар хүртэл цахилгааны утас шатаж байсны унтраасан байна. Галын улмаас үүссэн утаажилтын бүсээс 85 иргэнийг гаргасан гэж ОБЕГ-аас мэдээлэв.