
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар мэдээллээ.
Тэрээр, Хамтарсан Засгийн газраас гарах тухай 2-3 шаардлага ирсэн байна. Миний хувьд хамтарсан Засгийн газар анх байгуулагдах үйл явцыг хууль бус гэж үзэж байсан. Үндсэн хуульд зааснаар аль нэг нам эвсэл олонх болсон бол Ерөнхий сайдаа томилж, Засгийн газраа байгуулна гэж байгаа. Одоо яригдаж буй хамтарсан Засгийн газраас гарах тухай шаардлагууд хууль ёсных юм.
Хамтарсан Засгийн газрын үед хийгдсэн томилгоонд олон асуудал бий. Гэхдээ хэн ч МАН-д ажилд ороогүй. Монголын төрд ажилд орсон.
Ардчилсан Намын дарга Л.Гантөмөр “жагсаж буй залуучуудын ард захиалагчид байгаа” гэхийг сонсоод эмзэглэсэн. Үзэл бодлоо илэрхийлж буй залуучуудыг үгүйсгэж байгаа нь зарчимгүй явдал” гэж ярилаа.