Хүүхдэд зориулсан тусгай вагоноор орон нутагт аялуулна

Хотын дарга Х.Нямбаатар хоёр асуудалд тайлбар хэллээ. Тэрээр,
- Төвийн зургаан дүүрэгт 0.7 га газар олголтыг бүр мөсөн хориглосон. Дээр нь зусланд газар олгохгүй. Ямар тохиолдолд нөхөж олгосон гэхээр, уг хуулийг хэрэгжихээс өмнө хүсэлт тавьсан хүмүүст нэг удаа БЗД, СХД,ХУД-т газар олгосон.
- Будапешт хот руу яг 53 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Үүний 38 хүн нь Улаанбаатар театрын хөгжимчид, уран бүтээлчид байсан. Бид зардлыг хэрхэн хэмнэж байсан гэхээр, МИАТ-тай тохиролцож, 50 хувийн зардал гарган, хоёр талдаа ниссэн. Үлдсэн 1000 км-ийг автобусаар туулсан гэв.