
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг танилцуулж байна.
-Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
8:30 цагт: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт болно.
9:00 цагт: Монгол Улсад автотээврийн салбар үүссэний 100 жилийн ойд зориулсан “Автотээвэр-100” эрдэм шинжилгээний хурал ЗТЯ-нд болно.
9:00 цагт: “Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-ийн үр дүнг танилцуулах уулзалт Төрийн ордонд болно.
10:00 цагт: Онцгой байдлын албаны 14 алба хаагчийн гэрлэх ёслол Гэрлэх ёслолын ордонд болно. Утас: 99107367
11:00 цагт: БНСУ-ын хил дээрээс шалтгаангүй буцсан иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ. Холбогдох утас: 95919966
12:00 цагт: Монголын барилгачдын холбооноос “Барилгачдын VII хурал” хийх тухай Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.
12:30 цагт: “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн зохион байгуулалт, бүртгэл, энгэрийн дугаар олголт, гүйлтийн маршрут зам хаах зэрэг мэдээллийг Спортын ордонд өгнө. Холбогдох утас: 99020610
Орон нутагт:
-Завхан аймгийн Улиастай суманд үндэсний бичиг соёлыг таниулах номын баяр тусгай хөтөлбөрөөр болно.
-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд бүх нийтээр мод тарина.
-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.
Хилийн чанадад:
-АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-нд болно. Тус тэмцээнд Монголын шатарчид оролцоно.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.