
Өрөг нэвтрүүлгийн ээлжит дугаарт УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин оролцлоо.
- Төсөв хэлэлцэх үеэр зоригтой шүүмжилж байсан. Яагаад таг болов? Дарамт ирсэн үү?
- Таныг УИХ-ын гишүүнээс татна гэж айлгасан уу? Жагсаалтад оруулахдаа тантай ямар гэрээ хийсэн бэ?
- -Та улсын төсвийн задаргааг сайн харсан байх. НДШ, НӨАТ-г бууруулах боломжтой юу? Зэрэг асуултад хариулт авлаа.
Нэвтрүүлгийн бүтэн дугаарыг дээрх холбоосоор үзнэ үү
УЛС ТӨРИЙН ОНОО ЦУГЛУУЛАХ ГЭЖ ЯРИХ НЬ МИНИЙ ЗАН ЧАНАР БИШ
-Төсөв хэлэлцэх үеэр зоригтой шүүмжилж байсан. Сүүлийн үед яагаад таг болов? Таныг дарамтлав уу? Барьцаалагдав уу?
-Бизнесийн хүмүүсийн онцлог байх шиг байгаа юм. Асуудалд илүү ханддаг. Улс төрчдөөс жаахан өөр. Улс төрчдийн хувьд тодорхой хэмжээнд оноо цуглуулах асуудлыг анхаардаг. Харин бизнес суурьтай бидний хувьд илүү бодитой, үр дүнд чиглэсэн ажлуудыг их ярьдаг. Жишээ нь би гэнэт УИХ-ын гишүүн болоод, бүх юмыг мэддэг болчихгүй. Мэддэг болон зайлшгүй болохгүй гэсэн асуудлууд дээрээ байр сууриа илэрхийлсэн. Жишээлбэл төсөв дээр би байр сууриа илэрхийлсэн. Ганц мод Гашуунсухайтын хил холболтын төмөр замын хувьд ч гэсэн. Нүүрсний салбарт Хятадын зах зээлийг хамгийн сайн ойлгодог цөөн хүмүүсийн нэг учраас УИХ-ын тогтоол хэлэлцэх үед байр сууриа илэрхийлсэн. Тэрнээс юм болгон дээр болсон болоогүй улс төрийн оноо цуглуулах гэж ярих нь миний зан чанар биш.
Хоёрдугаарт намрын чуулганы сүүлд эрүүл мэндийн шалтгаантай байсан. Сошиал дээр цаг зарах нь багассан байгаа. Тэгэхээр хүмүүс яагаад чимээгүй болчхов гэдэг асуудал ярьсан. Шаардлагатай, мэддэг асуудлууд дээрээ дуугараад явна гэсэн үг.
-Таныг УИХ-ын гишүүнээс татна гэж айлгасан уу? Жагсаалтад оруулахдаа тантай ямар гэрээ хийсэн бэ?
-Ер нь бол байр солигдсон юм шиг санагдсан. Эрэмбээ алдаад намын “засаглалтай” улс болчихсон. Кноп дар, үгүй бол дайсан гэж хардаг. Улс төрийн намуудын хувьд сөрөг хүчин байхгүй болчихоор бид дуугарахаас өөр аргагүй. Улс төрийн хүчнүүд нь сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх нь хамтарч эдийн засгийн өсөлтүүдийг авчирна гэдгээс дутахааргүй бараг илүү хувь нэмэртэй үүрэг байсан. Өнөөдрийн байдлаар яг энэ үүргийн гүйцэтгэдэг сөрөг хүчин байхгүй.
ПАРЛАМЕНТЫН ЧАДАМЖ ДАВЖААРЧ, НАМ ЗАСАГЛАЛТАЙ БОЛЧИХСОН
Сүүлийн үед анзаарагдаад байгаа төрийн бүтцүүдийг улам чадваргүй болгох маягийн хандлагууд анзаарагдаад байгаа. Өөрөөр хэлбэл байгаа бүтцүүдийн хажууд ижилхэн бүтцүүдийг бий болгоод, үндсэн бүтцүүдээ чадахгүй бол чадавхжуулах, сайжруулах юм ярих ёстой байтал энэнээс гадна зэрэгцээ бүтцүүд хийгээд бүхэлдээ хариуцлага гэдэг юм байхгүй болгосон. Засгийн газарт хэн хариуцлага хүлээх юм бэ гэдэг сөрөг хүчин байхгүй болчихоор маш тодорхойгүй болж байна.
ТӨСӨВ ХЭЛЭЛЦЭХ ҮЕД ЕРӨНХИЙ САЙД БАРАГ СУУГААГҮЙ
Жишээлбэл төсөв хэлэлцэх үед ерөнхий сайд бараг суугаагүй. Ирэх жилийн аж ахуйн бизнесийн ерөнхий төлөвлөгөөг ярихад гүйцэтгэх захирал нь тэр хүнтэй л хариуцлага тооцдог. Тэр хүн асуудлаа танилцуулж үр дүн ямар байх юм гэдгийг нь тэр хүнээс л сонсдог учраас нягтлан нь орж ирээд би ингэж ажиллана, манай захирал ингэж ажиллана гэдэг байдлаар танилцуулбал локигийн хувьд онцгүй.
Манай улсын байдлыг бүхэлд нь авч үзвэл маш хүнд өвчин тусчихсан байна. Энэ өвчний онош нь юунаас болоод байна гэдгийг илүү эрж хайхыг зорьж байгаа. Миний бодлоор үндсэн хуульдаа чиглэсэн асуудлууд байгаа юм болов уу гэж…
Яагаад гэхлээр гүйцэтгэх засаглалын нас богино байна гээд үндсэн хуульд 45 өөрчлөлт оруулсан юм билээ. Энэ өөрчлөлтүүдийн ихэнх нь үйлчлэх засаглалд асар их эрх мэдлүүдийг нэмж өгсөн байгаа юм. Энэ нь буцаад парламентын чадамжийг давжааруулсан. Одоо жишээлбэл парламент дээр орж ирж байгаа хуулийн төслүүдийг харахад, Засгийн газар хийх гэж байгаа хуулийн гарц гаргалгааг нь засаж өгдөг. Хууль засаглах зарчмуудыг бий болгох асар их ажлууд парламентын урд байгаа атал яаралтай түргэн горимоор Засгийн газраас голдуу оруулж ирдэг асуудлуудыг хэлэлцдэг байдалтай байгаад байна. Манай улс төрийн намууд маань өөрөө бүтэц зохион байгуулалтын хувьд төлөвшөөгүй учраас Засгийн газар давуу талтай болоод байгаа юм. Ингэхээр УИХ бараг хуулийн хэлтэс гэдэг шиг болоод, намын засаглалын шинжтэй харагддаг. Намын орой дээр байгаа цөөхөн хэдэн хүн л ноёлж байгаа дүр зураг руу яваад байгаа юм шиг санагдсан. Миний хэлсэнчлэн нэгэнт тойрог замдаа орсон бол Улсын Их Хурал өөрийнхөө дэг жаяг хууль, үндсэн хуулиар олгосон үйл ажиллагаагаараа л явуулна. Намын үйл ажиллагаанд нөлөөлөх зүйл байхгүй байх ёстой гэж бодоод байгаа юм. Улсын Их Хурал хэн нэгэн сонирхлын бүлгүүд, төрийн нам эсвэл фракцуудад үйлчлэх ёсгүй. Гишүүний байр суурь гэдэг бол яг л гишүүний байр суурь байх ёстой. Хэрвээ тийм биш юм бол нэр дэвших хэрэг алга. Намаа сонгоод л хуваарилчих хэрэгтэй.
-Та улсын төсвийн задаргааг сайн харсан байх. НДШ, НӨАТ-г бууруулах боломжтой юу?
-Боломж гэдэг нь хийсвэр ойлголт болох байх. Нөгөө талд нь тэр мөнгийг аваад үрж байгаа төсөв байна шүү дээ. Төсөв улам данхайгаад байна гээд байгаа. Түүгээр ажил амьдралаа залгуулдаг 310 мянган хүн байна. Буцаад сонгуулиа өгдөг сонгуулийн идэвхтэй бүтцүүд байна. Тэгэхээр энэ орон зайгаа хадгалах сонирхол байгаад байгаа. Уул уурхайн өсөлттэй үед, яг үнэндээ эдийн засгаа аваад үзвэл маш хөөрхийлөлтэй гэх юм уу даа. Зэс нүүрс дээр л тогтож байгаа юм. Энэ нь буучихаар буцаад нийгэмд, гүйцэтгэх засаглалд асар их дарамтууд ирнэ. Нэгэнт бий болсон амлалтуудаа нийгмийн даатгалтай холбоотой халамжийн асар олон хасмаар заалтууд байгаа. Нэгэнт амлачихсан учраас буулгаж чадахгүй. Эдийн засгийн бодлого маань зөв байж чадаагүй юм шиг байгаа юм. Мөчлөг сөрсөн бодлого явахгүй бол, дагаад яваад байвал үнэ буудаг шиг төсвийн олон хүмүүсийг нэг өдөр чөлөөлөх ч юм уу явуулж чадахгүй. Аваад сурчихсан хүмүүсийг нэг өдөрт өөрчилж чадахгүй. Ингээд харахаар төсвөө бид яаж багасгах вэ, төсвөө танах хэрэгтэй зүйлүүдээс эхлэх хэрэгтэй. Багасгачихвал тодорхой хэмжээгээр санхүүжилтэд татвар өгөхгүй. Тэгвэл нөгөө талд татвар нийгмийн даатгалаа буулгаач ээ гэх асуудлуудыг ярих болоод байгаа юм. Хувийн хэвшлийн зүгээс хараад үзвэл эхлээд татвараа буулгачих, төсвөө буулгачих гэж ярьж болохоор. Бодит байдал дээр бууж чадахгүй бол хоосон мөрөөдөл болоод таарчхаж байгаа юм. Татвар буулгахын төлөө миний хийж байгаа ажил төсвийг яаж багасгах вэ, хэрхэн илүү цомхон болгох уу гэдэг чиглэл рүү ажиллах хэрэгтэй байгаа. Мэдээж Ерөнхий сайд амлачихсан. Он шилжих мөчид иргэд ААН-ийн санал дээр татвар нийгмийн даатгалын шинэчлэлийг хийнэ ээ гэж.
-Та Эм Си Эс компанийн эзэмшлийн хувийнхаа төлбөрийг бүрэн авч дууссан уу?
Үгүй. Одоо хуваарь гаргачихсан хуваарь тохирчихсон. Хуваарийнхаа дагуу л ер нь хэдэн хувь. Нэг орчим хувь байсан. Тэр хувьцаагаа зарсан. Үгүй дэ