Туул, Тэрэлж зэрэг голуудын усны түвшин 5-60 см нэмэгджээ

Энэ сарын 9-ний үүрээр Тайландын нийслэл Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах барилгын 17 давхраас Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон унаж, амиа алдсан хэрэг гарчээ.
Тайландын цагдаагийн байгууллага уг хэргийг сэтгэл санааны хямралтай холбоотой байж болзошгүй гэж таамаглаж байгаа талаар дурдсан байна. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайланд дахь Элчин сайдын яамнаас албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд уг хэргийг Тайландын хууль хяналтын байгууллагууд мөрдөн шалгаж байгаа юм.
Эх сурвалж: Isee.mn