
Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комиссоос 2025 оны эхний 5 сарын байдлаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдлын талаар мэдээллээ.
УОК-ын нарийн бичгийн дарга хурандаа Т.Баярхүү
Монгол Улсын хэмжээнд 2025 оны тавдугаар сарын 6-ны байдлаар нийтдээ 2155 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас 80 хүн амь насаа алдаж, 54 хүн бэртэж урьдчилсан байдлаар 23,7 тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан байна.
Аюулт үзэгдэл ослын хор уршгийг арилгахад онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 17545 аврагч 3898 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 765 хүний хүний амь насыг авран хамгаалж тусламж үйлчилгээ үзүүлсэн. Мөн 184 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирлоос урьдчилан сэргийлж авран хамгаалж ажилласан байна.
Нийт бүртгэгдсэн аюулт үзэгдэл гамшиг ослын тохиолдлын тохиолдлын дийлэнх хувийг гал түймрийн тохиолдол гэж хэлж байна.
Нийтдээ 10859 удаагийн гал түймрийн тохиолдол бүртгэгдсэн. Үүний 1774 нь бол объектын гал түймэр 85 нь болбол ой хээрийн түймэр байна.
Геологийн гаралтай аюулт үзэгдэл буюу газар хөдлөлт 25 удаа бүртгэгдсэн. Сургуулийн дээвэр цуурсан, байшингийн дээвэр цуурсан гэх мэтийн хохирлоос илүү бодит хохирол бол одоогоор учраагүй байна.
Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл буюу халиа тошин, салхи шуурга, шар усны үер, нойтон цас орж, зам даваа хаагдах, цасанд боогдох зэрэг нийт 38 удаагийн тохиолдолд бүртгэгдсэн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол буюу ахуйн осол зам тээврийн осол, өндрөөс унах, сураггүй болсон, усны осол, цас шаварт суусан гээд нийтдээ бол 220 удаагийн тохиолдол бүртгэгдсэн.
Биологийн гаралтай аюулт үзэгдэл буюу мал амьтны авах гоц халдварт өвчний тохиолдол болбол 13 удаа бүртгэгдсэн. Ингээд нийт бүртгэгдсэн тохиолдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бол 6,8%-иар өссөн дүн мэдээтэй байгаа.
Тохиолдсон аюулт үзэгдэл ослын төрлөөр нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад биологийн гаралтай аюулт үзэгдэл 73% газар хөдлөлт 24% ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 75% төөрсөн сураггүй болсон тохиолдол 61% Цас шаварт суусан тохиолдол 76%-аар эхний 05 сарын байдлаар буурсан.
Объектын гал түймрийн тохиолдол 45%, ой хээрийн гал түймэр 49%-иар өссөн ийм үзүүлэлттэй байгаа юм. Гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас энэ учирсан хохирол амь насаа алдсан иргэдийн 40%-ийг нь зам тээврийн осол 33%-ийг нь бол объектын гал түймэр 13%-ийг төөрсөн.
Сураггүй болсон бусад осол 9%, өндрөөс унах 3%-ийг, усны осол 2%-ийг тус тус эзэлж байна. Энэ тоон мэдээллээс харахад сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор энэ байгаль цаг уурын гаралтай ус цаг уурын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн тоо, давтамж жил ирэх тусам нэмэгдэж байгаа учруулах хохирлын тоо нэмэгдэж байгаа.
Өнгөрсөн өдрүүдэд баруун аймгуудын нутаг болон Архангай, Завханы чиглэлд болбол нойтон цас их хэмжээгээр орж зам даваа хаагдах үүнийг дагаж цасанд суух төөрөх ийм тохиолдлууд бүртгэгдсэн байна.