
Монголын гурван сая дахь иргэн 10 нас хүрээд байна. 2015 оны нэгдүгээр сарын 24-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын ууган охин Монголын гурван сая дахь иргэнээр бүртгэгдэж, Монголжин хэмээх нэрийг тухайн үеийн өгч байсан түүхтэй.
Одоо хэдүүлээ нэг тоо бодоцгооё.
- Монгол Улсын хүн ам 1962 онд нэг сая,
- 1988 онд буюу 26 жилийн дараа хоёр сая
- 2015 онд буюу 27 жилийн дараа гурван сая хүрсэн байна.
Тэгвэл Монголын хүн ам хэзээ дөрвөн сая хүрэх вэ?
Дээрх асуултад Үндэсний статистикийн хорооноос хариулт авлаа.
ҮСХ-ны тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын хүн ам орон сууцны тооллогын хэлтсийн ахлах статистикч Ж.Цогзолмаа: Монгол Улсын хүн ам 2024 онд 3.5 сая болсон. 2024 оны жилийн эцсийн байдлаар 3 сая 544 мянга 835 иргэн байгаа. 2020 оны Хүн ам, орон сууцны тооллого хийсний дараа бид хүн амын хэтийн тооцоог шинэчлэн боловсруулсан. Үүний хүрээнд 2033 онд Монгол Улсын 4 сая дахь иргэн мэндэлж магадгүй гэсэн таамаглал тооцоолол гаргасан байгаа.